Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 16:7 - Ариун Библи 2013

7 Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн —Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн, —Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

Gade chapit la Kopi




2Хаад 16:7
17 Referans Kwoze  

Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.


Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийв. Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Аяа, итгэл нь хүн төрөлхтөнд, Хүч чадал нь бие махбод уруугаа, Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн нэгэн нь хараалтай яа.


Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав.


Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.


Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.


Израилийн хаан хариу үг илгээн —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна.


Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.


Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав.


Тэр ассиричуудтай янаглав. Тэд нь захирагчид, жанжингууд, өвч бүрэн хуягласан дайчид бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрс, морь унасан морьтонгууд байв.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Swiv nou:

Piblisite


Piblisite