Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 16:11 - Ариун Библи 2013

11 Ингээд Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа уг тахилын ширээг бүтээв. Тахилч Уриа үүнийг Ахаз хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Ингээд тахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.

Gade chapit la Kopi




2Хаад 16:11
17 Referans Kwoze  

Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Ефраим дарлагдан, шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэр хоосныг шийдэмгий дагажээ.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


Тиймээс ард түмэн бүгдээр бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд түрүүлгээ харан унаж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.


Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.


“Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав. Өргөөндөө хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН айлдав.


Би итгэмжит гэрч тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехариа нарыг Өөртөө гэрч болгон авна гэв.


Ахаз хаан Ассирийн хаан Тиглат-пилесерт бараалхахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний дүрслэл зураг болон хэв загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.


Хаан, Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь тахив.


ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд талаас, тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.


Ингээд тахилч Уриа, Ахаз хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.


“Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.


Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давид ба түүний хүү Соломонд ЭЗЭН айлдан —Израилийн бүх овгуудаас Миний сонгосон энэ өргөө ба Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.


“Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite