Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 16:10 - Ариун Библи 2013

10 Ахаз хаан Ассирийн хаан Тиглат-пилесерт бараалхахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний дүрслэл зураг болон хэв загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

Gade chapit la Kopi




2Хаад 16:10
22 Referans Kwoze  

Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.


Би итгэмжит гэрч тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехариа нарыг Өөртөө гэрч болгон авна гэв.


Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус,


Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.


тэр нь эцгээ эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хөсөрдүүлсэн.


Тэд хийсэн бүхнээсээ ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, гарах орох үүд, хамаг загвар ба хамаг тогтоол, хамаг загвар ба хамаг хуулийг нь мэдүүл. Тэд бүхэл загвар, хамаг тогтоолыг нь сахин үйлдэхийн тулд нүднийх нь өмнө үүнийг бич.


Тэд босгоо Миний босгоны дэргэд, хаалганы хүрээгээ Миний хаалганы хүрээний дэргэд босгосноор Миний ба тэдний хооронд хана бий болгосон бөгөөд тэд үйлдсэн жигшүүрүүдээрээ ариун нэрийг минь бузарлав. Тиймээс Би уур дотроо тэднийг шатаав.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замналыг бүү сур. Үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг бол Чи харин тэдгээрээс бүү ай.


Ийн тэд үйлсээрээ бузарлагдан Үйлдлээрээ садар самууныг хийжээ.


Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


чиний өмнө тэд устгагдсаны дараа чи өөрөө тэдэнд урхидуулан “Энэ үндэстнүүд бурхдадаа хэрхэн үйлчилж байсан бэ? Би ч мөн тэгье” гэж чи хэлэн тэдний бурхдыг сураглахаас болгоомжил!


Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.


Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо.


Ингээд Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа уг тахилын ширээг бүтээв. Тахилч Уриа үүнийг Ахаз хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.


“Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.


Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.


Тэд шүтээнүүдийнхээ өмнө тэдэнд үйлчилж, Израилийн гэрт хилэнц буруугийн бүдрэх чулуу болсон учраас Би тэдний эсрэг мутраа өргөв. Тэд шийтгэлээ үүрэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид хариуд нь «Бидний өвөг эцгүүд, шатаалт тахил юмуу өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд ЭЗЭНий тахилын ширээг хэрхэн хуулсныг хар» гэж хэлнэ” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite