Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 15:37 - Ариун Библи 2013

37 Тэр өдрүүдэд Иудагийн эсрэг Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг ЭЗЭН илгээж эхлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

37 Тэр өдрүүдэд Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг Иудагийн эсрэг ЭЗЭН илгээж эхлэв.

Gade chapit la Kopi




2Хаад 15:37
18 Referans Kwoze  

Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй.


Тэгтэл Арамын хаан Резин, Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлсэнгүй.


Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.


Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдав. Үзэгтүн, Миний зарц, Вавилоны хаан Небухаднезарыг Би авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ.


Учир нь үзэгтүн, нэрээр минь дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би дэлхийн бүх оршин суугчийн эсрэг илдийг дуудаж байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Учир нь Арамын тэргүүн нь Дамаск, Дамаскийн тэргүүн нь Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)


Гай зовлонгийн тэнгэрэлч нар дээр Шатаж буй уур, хилэн, зэвүүцэл Зовлон шаналанг Тэр илгээсэн,


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.


Тэр өдрүүдэд ЭЗЭН, Израилийг бутраан тасалж эхэлсэн юм. Израилийн бүх газар нутагт Хазаел тэднийг ялж байв.


Тэр өдөр Би Ели дээр, түүний гэрийн эсрэг Өөрийн айлдсан бүхнээ эхнээс нь дуустал буулгана.


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Иотамын бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өвөг эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигдав. Хүү Ахаз нь түүний оронд хаан болов.


Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite