Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 14:25 - Ариун Библи 2013

25 Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойгоос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.

Gade chapit la Kopi




2Хаад 14:25
16 Referans Kwoze  

мөн Араба, Иордан голын хамт, Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.


ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж —


Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израиль ЭЗЭНий өмнө долоо хоног баяр наадам хийв.


Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв.


Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав.


Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.


Харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл Та нарыг дарангуйлах болно.”


Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.


Тэр өдрүүдэд ЭЗЭН, Израилийг бутраан тасалж эхэлсэн юм. Израилийн бүх газар нутагт Хазаел тэднийг ялж байв.


Тэд бүгд Сиддимийн хөндий буюу Давст тэнгист цугларцгаав.


ЭЗЭН, Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Израилийн хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс холдож зайлсангүй.


Та нар илдэнд цохиулан унана. Би та нарыг Израилийн хил хязгаар дотор шүүх бөгөөд Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэднэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite