Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 14:19 - Ариун Библи 2013

19 Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 14:19
17 Referans Kwoze  

Тэгээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Либнагаас Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг байлдлаа.


Лахишийн оршин суугч аа, Морьдоо тэргэнд хөллөөрэй. Сионы охины нүгэл чамаас эхтэй юм. Учир нь Израилийн гэмт үйлдэл чамаас олдсон юм.


Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав.


Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ.


Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов.


Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд цохив. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов.


Тэгтэл Гадигийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.


Тэгтэл Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний сууринд хаанчлав.


Иймээс Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт Иерусалимын хаан Адони-зедек хэл хүргүүлэхдээ —


Лахиш, Бозкат, Еглон,


Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Тэгээд тэд шарилыг нь морин дээр тэгнэн авчирч, Иерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ.


тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хот, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.


Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite