Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 14:16 - Ариун Библи 2013

16 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид тавигдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид оршуулагдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.

Gade chapit la Kopi




2Хаад 14:16
13 Referans Kwoze  

Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.


Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.


Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид тавигджээ.


Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид нутаглуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.


Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв.


Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ.


Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав.


Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд удмын бичигт тэмдэглэгдсэн юм.


Иоашийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн болон Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тавдугаар онд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав.


Иеробоамын бусад үйл хэрэг, түүний үйлдсэн бүхэн мөн түүний хүч чадал ба тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite