Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 14:13 - Ариун Библи 2013

13 Тэгээд Израилийн хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.

Gade chapit la Kopi




2Хаад 14:13
16 Referans Kwoze  

Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр дээвэр дээрээ, өөрсдийн хашаа болон Бурханы өргөөний хашаануудад, Усны гулдан хаалганы талбайд, Ефраимын гулдан хаалга дахь талбайд өөрсдөдөө майхнууд барьжээ.


Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байрлал дээрээ үлдэнэ.


“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелийн цамхгаас Булангийн гулдан хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов.


Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Хүний бардам зан өөрийг нь дорд болгох. Даруу сүнс алдар хүндийг хүлээх.


Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


Ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав.


Swiv nou:

Piblisite


Piblisite