Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 14:10 - Ариун Библи 2013

10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.

Gade chapit la Kopi




2Хаад 14:10
26 Referans Kwoze  

Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.


чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Эвдрэлцлээс зайлсхийх нь хүндэтгэл. Хэрүүлд ухасхийх нь мунхаглал.


Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Хурц зантай хүн хэрүүл өдөөх. Уурлахдаа удаан хүн маргааныг намжаах.


Хүн чамд хор учруулаагүй аваас Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд!


Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө,


Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсанд тэдгээр эш үзүүлэгчид тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” гэж олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?


Перс, Етиоп, Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.


Хүний хүү чи, Магогийн газрын Мешех, Тубалын тэргүүн ноён Гог уруу нүүрээ чиглүүлж түүний эсрэг эш үзүүл.


Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь Хажуугаар өнгөрөгч нохойг чихнээс нь зулгаахтай адил.


Хэрэг зарга хийхдээ бүү яар! Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахад эцэст нь чи яах юм бэ?


Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо!


Гэвч Неко түүнд элч нарыг илгээн —Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв.


Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.


Мосе, Фараонд —Таны төлөө болон таны албат нар, таны ард түмний төлөө, та нараас бас гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн тулд хэзээ гуйхыг минь хэлж өгнө үү гэв.


Гэтэл бас ихэрхэг хүн дарсанд хууртан, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүсэлээ ихэсгэж, Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, Бүх ард түмнийг өөртөө хураана.


Абимелех цамхагт очин тэдний эсрэг тулалдаж, гал тавихаар цамхгийн үүдэнд ойрттол


Их мэргэн ухаан хийгээд наймаагаараа Чи баялгаа ихэсгэж, Зүрх чинь баялагаасаа болж бардамнав.)


Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite