Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 13:4 - Ариун Библи 2013

4 Тэгэхэд Иехоахаз, ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарангуйлж байгааг болон Израилийн дарлагдлыг Тэр харжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 13:4
22 Referans Kwoze  

Учир нь Израилийн маш гашуун зовлон зүдүүрийг ЭЗЭН харжээ. Боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй байсан юм.


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


Өөрсдийг нь алах цагт тэд Түүнийг хайж, Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.


«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”


Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.


Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа.


Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.


Тэд модонд “Та миний эцэг”, Чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.


Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаигийн тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.


Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.


Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд гуйж хашхиран —Бид өөрсдийн Бурханыг хаяж, Баалуудад үйлчилж бас Танд нүгэл үйлдсэн билээ гэв.


Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл, зовлон зүдүүрийг үзээд өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт дээр нь байхад Шивнэсэн залбирал л гарна.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр гуйлтыг минь сонсов.


Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite