Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 12:4 - Ариун Библи 2013

4 Дараа нь Иехоаш, тахилч нарт —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх сэтгэл нь хөдөлсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Дараа нь Иехоаш тахилч нарт хандан —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг

Gade chapit la Kopi




2Хаад 12:4
33 Referans Kwoze  

Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан буюу ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа дээр өгсөж очигтун.


“Дундаасаа ЭЗЭНд хандив ав. Өгөхийг зүрхнээсээ хүссэн хүн бүр ЭЗЭНд хандив авчраг. Тэдгээр нь алт, мөнгө, хүрэл,


ЭЗЭНээс хийгтүн гэж Мосегоор дамжуулан тушаасан бүх төрлийн ажилд зориулан зүрхэндээ хөтлөгдсөн Израилийн хөвгүүд болох эрэгтэй мөн эмэгтэй бүхэн ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.


Өгөх сэтгэлтэй эрэгтэй, эмэгтэй хэн боловч бүгд ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлээ буюу хүн бүр ЭЗЭНд алтаар даллан өргөх даллах өргөлөө авчрав.


Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв.


Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгөний хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг аваад яв.


Тэд өөр өөрсдийн хэр хэмжээгээрээ ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн маанэ, тахилчийн зуун хувцас өгөв.


Тэдний бүх хөрш сайн дурын бүх өргөлөөс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсийг дэмжлэг болгон тэдэнд гардуулав.


Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд оруулан ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд тэднийг урамшуулав.


Тэд хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг итгэмжтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.


Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг Бурханы өргөөнд авчрав.


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ.


Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг.


Тэгээд ариун газрыг хийх үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа.


Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.


тахилч нар тусбүр хандивлагч хүмүүсээс аваг. Харин тэд өргөөнд олдсон аливаа эвдрэлийг засварлаг гэв.


Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.


Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.


Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв.


Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахилгалж, утлага уугиулсаар байв.


Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.


өөрсдийнх нь өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адил бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр тэд утлага уугиулж, ЭЗЭНийг уурлуулахаар ёрын муу зүйлс хийв.


Swiv nou:

Piblisite


Piblisite