Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 12:18 - Ариун Библи 2013

18 Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг, өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.

Gade chapit la Kopi




2Хаад 12:18
11 Referans Kwoze  

Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-хададад илгээн


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангаас Аса алт, мөнгө авч Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн —


ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө ба алтыг Ахаз авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.


Дараа нь Иехоаш, тахилч нарт —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх сэтгэл нь хөдөлсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг


Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авав. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.


Иоашийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.


Та нар алт, мөнгийг минь авч, үнэт эрдэнэсийг минь сүмүүд уруугаа зөөн яваад,


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite