21 Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.
Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.
Харин долоо дахь жилд нь Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг ЭЗЭНий өргөөнд өөр дээрээ ирүүлэв. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулсан ба ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.
Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй.
Иехүгийн долдугаар онд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.