Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 11:2 - Ариун Библи 2013

2 Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.

Gade chapit la Kopi




2Хаад 11:2
24 Referans Kwoze  

Тэр надад —Өмнө зүгийг харсан энэ танхим сүмийн үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан.


Рехабынхны гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгэнд нь авчирч, дарс уулга гэв.


тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


зарц Давидтай минь байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгч Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй.


Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно» гэв гэлээ.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Харин хааны охин Иехошабеат нь Ахазиагийн хүү Иоашийг, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авсан юм. Тэрээр хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат нь (Ахазиагийн эгч байсан тул) түүнийг Аталиагаас нууснаар энэ эмэгтэйд тэр алагдаагүй юм.


Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.


Гэсэн ч Давидад болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэж ЭЗЭН амласан учир Өөрийн зарц Давидын төлөө Иудаг устгахыг хүссэнгүй.


Израилийн хаан Ахабын хүү Иорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан байсан ба Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.


Түүнчлэн өргөөний зэргэлдээ тусбүр таван тохой өндөр залгаа барилга байгуулсан ба тэдгээр нь хушин хөндлөвч модоор өргөөтэй холбогдож байлаа.


Дундах хажуугийн давхрын үүдийг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд ба дундаас гурав дахь давхар уруу өгсдөг байлаа.


Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.


Тэгээд Абимелех, Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.


Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр түүний хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.


Иехүгийн долдугаар онд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.


Хадад эцгийнхээ зарц болох хэсэг едомын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв.


түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш,


Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.


Swiv nou:

Piblisite


Piblisite