Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 10:6 - Ариун Библи 2013

6 Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж —Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж, —Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.

Gade chapit la Kopi




2Хаад 10:6
13 Referans Kwoze  

Есүс —Түүнийг бүү хоригло. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр та нарын талд гэв.


Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн.


“Бурханаас хүмүүний цөв мууг үр хүүхдүүдэд нь хураадаг” гэж чи хэлдэг. Өөрт нь харин мэдүүлэхийн тулд Бурхан түүнд буцааж тооцог!


Иехү цонх уруу толгойгоо өргөн —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Мосед ЭЗЭН —Ард түмний бүх удирдагчийг авч, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө дүүжлэгтүн. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм гэж айлдав.


Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.


Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.


Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд —Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite