Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 10:15 - Ариун Библи 2013

15 Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд —Миний зүрх чамд үнэнчийн адил чинийх ч бас надад тийм байна уу? гэхэд Иехонадаб —Тийм байна гэж хариулав. —Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг тэргэнд оруулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд —Миний зүрх чиний зүрхтэй хамт байгаачлан чиний зүрх зөв байна уу? гэхэд Иехонадаб —Тийм байна гэж хариулав. —Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг өөр уруугаа тэргэнд оруулав.

Gade chapit la Kopi




2Хаад 10:15
20 Referans Kwoze  

Тэрээр гэрээг зөрчин тангаргийг үл тоомсорлов. Харагтун, тэрээр гар барьсан боловч энэ бүх зүйлийг үйлдэв. Тэрээр амь үл мултарна” гэв.


Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд энэхүү гэмийн учир хонин сүргээс хуцыг ялын тахилд тахив.


Иабезэд амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд билээ.


Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй.


надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм.


тэр —Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? гээд Филипийг тэргэндээ суухыг гуйв.


Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж —Та нар хэн бэ? гэв. Тэд —Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.


Тэгэхэд Иорам —Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав.


Иаков, Фараоныг ерөөгөөд тэндээс гарч одов.


Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв.


Лабан өглөө эртлэн босоод зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд нутагтаа эргэн одлоо.


Иехү —Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бет-екедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.


Рехабынхны гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгэнд нь авчирч, дарс уулга гэв.


Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн даруй үгийг нь өлгөн авч —Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан —Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд хаан түүнийг тэргэндээ суулгалаа.


Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдалын гулдан хаалгыг засварлав. Тэрээр үүнийг сэргээн барьж, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite