Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 1:9 - Ариун Библи 2013

9 Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүний өөд өгсөж гараад харвал Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд —Бурханы хүн ээ, “Бууж ирэгтүн!” гэж хаан хэлүүллээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүн уруу өгсөн гарч харахад Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд —Бурханы хүн ээ, хаан “Бууж ирэгтүн!” гэж хэлүүллээ гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 1:9
22 Referans Kwoze  

Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Израилийн Хаан энэ Христ одоо загалмайнаас бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв. Хамт цовдлогдогсод ч Түүнийг бас доромжилжээ.


Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгойгоо сэгсрэн Түүнийг доромжилж, —Өө! Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи,


сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон,


Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээв.


Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.


Амазиа харин Амост —Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талхаа идэж, тэндээ эш үзүүл!


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ.


Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав.


Таны Бурхан бөгөөд ЭЗЭН амьд! Таныг тэр эрж олуулахаар хүмүүс илгээгээгүй үндэстнүүд, хаанчлалууд байхгүй бөгөөд тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал, үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь тангараглуулдаг.


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд —Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд


тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.


Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа элч нарыг илгээсэнд тэд ч мөн эш үзүүлэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.


Ийнхүү өнөөх эмэгтэй явсаар, Кармел ууланд Бурханы хүн дээр ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид —Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.


Swiv nou:

Piblisite


Piblisite