Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 1:15 - Ариун Библи 2013

15 ЭЗЭНий тэнгэрэлч, Елиад —Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод түүнтэй хамт хаан уруу буун явлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 ЭЗЭНий тэнгэр элч Елиад —Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод, түүнтэй хамт хаан уруу буун явлаа.

Gade chapit la Kopi




2Хаад 1:15
11 Referans Kwoze  

“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ.


Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Тэгээд Би чамайг энэ ард түмэнд Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм?


Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад —Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.


Елиа —Миний үйлчилдэг түг түмдийн ЭЗЭН амьд! Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.


Харагтун тэнгэрээс гал бууж түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite