Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 1:10 - Ариун Библи 2013

10 Елиа өнөөх тавьтын даргад хандан —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавьтыг нь ч шатааж орхив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Елиа өнөөх тавьтын даргад хандан —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж, түүнийг болон түүний тавьтыг шатаав.

Gade chapit la Kopi




2Хаад 1:10
22 Referans Kwoze  

Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд —Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд


Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв.


Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.


Хааны тушаал шавдуу, зуух хэт халуун байсан учраас Шадрах, Мешах, Абеднего нарыг авчирсан эрсийг галын дөл шатааж алав.


Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой.


Тэдний бүлэглэл дотор гал дүрэлзэж, Галын дөл буруутыг шатаасан.


Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.


Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв.


тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв.


Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.


“Миний тослогдсон хүмүүст бүү хүр, Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд —Бүх ард түмэн та нар үүнийг сонсогтун гэв.


ЭЗЭНээс гал гарч ирэн, утлага өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.


Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав.


Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа уруу дахиж илгээлээ. Тэр Елиад —Бурханы хүн ээ, “Түргэхэн буугаад ир” гэж хаан айлдаж байна гэв.


ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite