19 Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав.
Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно.
Ямар нэг хилэнц эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрчийг босгож болохгүй. Харин хоёр юмуу гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой.
Би гурав дахь удаагаа та нар дээр очих гэж байна. Хоёр юмуу гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг.
Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, самуурдаг юмуу тэрслүү хэмээн буруутгагдаагүй итгэгч хүүхдүүдтэй байх.
Алуулах хүнийг хоёр гэрчийн амаар эсвэл гурван гэрчийн амаар ал. Харин ганц гэрчийн амаар түүнийг бүү ал.
Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг.
Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэж хариулсан.
“Хоёр хүний гэрчлэл үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг.
Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.
Тиймээс Пилат тэдэн дээр гарч очоод —Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд
Ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар.
Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз.