Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Тимот 3:7 - Ариун Библи 2013

7 Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдын зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой.

Gade chapit la Kopi




1Тимот 3:7
21 Referans Kwoze  

Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө сайнаар үйлдэхийг хичээдэг.


тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.


Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.


Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг.


Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй.


Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй.


Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул.


Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.


маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.


нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй.


Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.


Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна.


Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү?


Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр


тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв.


Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг.


Ингэж болохгүй, хүүхдүүд минь. ЭЗЭНий хүмүүсийн дунд яригдаж буй, надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш.


Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг. Бид ч түүнийг гэрчлэх бөгөөд бидний гэрчлэл үнэн гэдгийг чи мэднэ.


Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс биеэ тоон диаволын шүүлтэд унах вий.


Swiv nou:

Piblisite


Piblisite