Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Тимот 1:13 - Ариун Библи 2013

13 Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм.

Gade chapit la Kopi




1Тимот 1:13
25 Referans Kwoze  

Харин Саул айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа.


Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ.


Гэвч Ананиа хариуд нь —Эзэн, би түүний тухай Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг олноос сонссон.


Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.


Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.


Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм.


идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй байв.


Учир нь иудеизм доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.


Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм.


Онгон бүсгүйчүүдийн талаар Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсны хувьд саналаа хэлье.


Би энэхүү Замд үхлийн хавчлага үзүүлэн эр, эмгүй хүлж шоронд хийж байсан.


Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.


Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж,


Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй, хүслийнх нь дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ.


Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”


Харин санаатайгаар үйлдэгч хүн нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах болой.


Хэрэв уг шархалсан, үхжээгүй мах нь эргэж цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно.


Swiv nou:

Piblisite


Piblisite