Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 9:31 - Ариун Библи 2013

31 Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.

Gade chapit la Kopi




1Шастир 9:31
10 Referans Kwoze  

Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.


Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо удмын бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэмжит ажилд томилов.


Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэмжит үйлчлэлд дөрвөн ахлах хаалгач байсан бөгөөд тэд левичүүд байв.


Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд


Үүнийг хайруулын тавган дээр тостой хийсэн байх ёстой. Та нар үүнийг сайтар багсарч авчран идээн өргөлийг хэсэглэн ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн.


Хэрэв өргөл чинь саванд бэлтгэсэн идээн өргөл байх аваас үүнийг тостой сайн гурилаар хийсэн байх ёстой.


Хэрэв өргөл чинь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгээгүй, тосонд багсарсан сайн гурилынх байх ёстой.


Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.


тавиг талх, идээн өргөлийн сайн гурил, исгээгүй талх, хайруулын таваг мөн жинлэн хэмжих бүх ажлыг хариуцах байв.


Харин идээн өргөлийн хууль ийм болой. Аароны хөвгүүд үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд өргөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite