Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 9:22 - Ариун Библи 2013

22 Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо удмын бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэмжит ажилд томилов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо угийн бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэлийн ажилд томилов.

Gade chapit la Kopi




1Шастир 9:22
18 Referans Kwoze  

(Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.)


Түүнчлэн тахилч болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэл


Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав.


Мөн левичүүдээс Иуда дахь зарим хэсэг нь Бениаминд харьяалагдав.


Удмын бичигт бүхий л чуулганы балчир хүүхэд, эхнэр, хөвгүүд болон охидыг багтаасан байлаа. Учир нь тэд итгэмжтэйгээр өөрсдийгөө ариусгасан юм.


Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүст бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг итгэмжтэйгээр өгдөг байв.


Бурханы өргөөний бүх үйлчлэлд зориулан тахилчид ба левичүүдийн хэсгүүд энд байна. Мөн аливаа ажилд чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлд чамтай хамт байна. Бас захирагчид болон бүх ард түмэн чиний тушаалыг дагахад бэлэн байна гэв.


Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.


Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Мөн Берехиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.


Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав.


Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгануудад хаалгачдыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулсангүй.


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Swiv nou:

Piblisite


Piblisite