Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 9:16 - Ариун Библи 2013

16 Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Мөн Берехиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.

Gade chapit la Kopi




1Шастир 9:16
11 Referans Kwoze  

мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.


Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм,


Асафын хөвгүүд болох дуучид ч Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу байрлалаа эзэлсэн байв. Мөн хаалга хаалган дээрх хаалгач нар үйлчлэлээсээ холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.


Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв.


Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа нар зургуулаа болой. ЭЗЭНд талархаж магтахаар ятга дарж эш үзүүлдэг эцэг Иедутунаараа тэд удирдуулдаг байв.


Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эр байв.


Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, хази манахатчуудын хагас болох зоричууд байв.


Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зихрийн ач, Асафын гуч болой.


Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд


Swiv nou:

Piblisite


Piblisite