Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 9:13 - Ариун Библи 2013

13 Тэдний төрөл садан болох эцгийн бүлийн тэргүүн нар буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэдний төрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.

Gade chapit la Kopi




1Шастир 9:13
6 Referans Kwoze  

болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид зуун хорин найм байв. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү Забдиел байв.


мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс болой. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.


Хебрончуудаас Хашабиа ба түүний ах дүүс буюу мянга долоон зуун чадварлаг эрс Иорданы энэ баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч байв.


Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрсөн бөгөөд тэд эрэлхэг хүчит эрчүүд байсан тул өөрсдийн эцгийн гэрийг захирав.


Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашхурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мешулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм.


Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа нь Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite