Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 9:1 - Ариун Библи 2013

1 Ингээд бүх Израиль удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.

Gade chapit la Kopi




1Шастир 9:1
22 Referans Kwoze  

Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул бузар гэж тооцогдон тахилчийн албанаас хасагдав.


Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг удмын бичигт бүртгэхийн тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулав. Тэгээд би анх ирэгсдийн удмын бичиг номыг олвол тэнд дараах зүйл бичигдсэн нь олдов.


Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн дараах хүмүүс нь Израилийнх мөн эсэхээ, угсаа удамшил, эцгүүдийнхээ бүлийн тухай баталгаагаа гаргаж чадаагүй бөгөөд тэд нь


Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.


Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив.


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай бөгөөд тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эд бүгд Бениамины хөвгүүд билээ.


Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан болон бусад үйл хэрэг Израилийн хаадын шастир номд бичигдсэн юм.


Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй.


Тэрээр Иехоиахиныг мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын хүчит хүмүүсийг Иерусалимаас Вавилон уруу цөлжээ.


Бүх дайчин эрс буюу долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд болох мянган хүн болон дайнд явж чадах бүгдийг Вавилоны хаан Вавилон уруу цөлөв.


Эдгээр нь Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарын олзлон авч одсон цөлөгдөгсдөөс буцаж ирсэн уг аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ.


Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдрав. Бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахаар шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв.


Хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлгөч ба ахлагч,


Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга. Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite