56 Харин тэр хотын тариан талбай, тосгодыг нь Иефуннегийн хүү Калебт тэд өгчээ.
Ингээд Иошуа, ЭЗЭНий тушаасан ёсоор Иефуннегийн хүү Калебт хувийг нь Иудагийн хөвгүүдийн дунд, тухайлбал Кириат-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг ажээ.)
Тэгэхэд Иошуа Иефуннегийн хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв.
Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,
Иссахар, Ашер, Нафтали овгуудын ургаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургаас арван гурван хотыг шавгаар Гершоны хөвгүүд хүлээн авав.
Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү билээ.