Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 5:26 - Ариун Библи 2013

26 Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.

Gade chapit la Kopi




1Шастир 5:26
18 Referans Kwoze  

Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ассирийн хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.


Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүд буюу миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүд буюу миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?


Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн —Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.


ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав.


Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд бас Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг барихын тулд явуулахаар Бурханаас сүнсийг нь хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.


Ингээд бүх Израиль удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.


Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав.


ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд,


Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртэлээ тэдний нутагт амьдарсан юм.


Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite