Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 5:20 - Ариун Библи 2013

20 Тэд Бурханд итгэдэг байсан тул тэд дайны үед Бурханд хандан хашхирдаг байв. Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байснаар тэд дайсныхаа эсрэг тусламж олж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг Бурхан тэдний гарт тушаажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.

Gade chapit la Kopi




1Шастир 5:20
35 Referans Kwoze  

Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.


Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад —Энэ яг Израилийн хаан мөн байна гээд, түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд нь Иехошафат тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.


Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртэлээ тэдний нутагт амьдарсан юм.


Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул Иошуа тэдгээр бүх хааныг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.


Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм.


ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг.


Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад —Энэ яг Израилийн хаан мөн байна гээд түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд Иехошафат тусламж гуйн хашхирчээ.


Тэгэхэд Саул, Давидтай уулзах элч нарыг дахин илгээхдээ тэдэнд —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.


Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв.


Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.


Тэгээд Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын хооронд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн дуудаж —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.


Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.


Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж.


Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.


Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжиг, зуун мянган хүнийг олзлон иржээ.


Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.


Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр гуйлтыг минь сонсов.


ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг. Дотор нь хоргоддог тул тэднийг Буруу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.


Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө.


Гад нь цэргээр довтлуулавч Тэднийг өсгий даран довтолно.


Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн тул танай нэг хүн мянган хүнийг хөөж чаддаг.


Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд түшиглэсэн учраас давуу хүчтэй байжээ.


Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.


Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ. Тэрээр зовлон шаналангийн цагт хүч чадал нь буюу.


Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite