Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 3:2 - Ариун Библи 2013

2 гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи,

Gade chapit la Kopi




1Шастир 3:2
20 Referans Kwoze  

Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эд бүгд Гилеадын эцэг Махирын хөвгүүд билээ.


Тэр үед Хаггитын хүү Адониа —Би хаан болно хэмээн өөрийгөө дөвийлгөж байв. Тэрээр өөртөө тэрэгт цэрэг, морьтонгууд мөн өөрийнх нь урд гүйх тавин хүнийг бэлдүүлжээ.


Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.


Абсалом амьд ахуйдаа өөртөө нэгэн баганыг Хааны хөндийд босгосон бөгөөд тэр —Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байсан тул өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө гэж хэлэгддэг билээ.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв.


Абсалом, Иоабт —Харагтун, би танд хүн явуулж, “Таныг хаанд илгээн «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байх нь надад дээр юм» гэж хэлүүлэхээр энд ирэгтүн” гэж танд хэлүүлсэн бус уу? Тиймээс одоо би хааны царайг харж, хэрэв надад хилэнц байваас тэр намайг алах болтугай гэв.


Ингээд Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд буцааж авчрав.


Ингээд Абсалом зугтан Гешурт очоод тэнд гурван жилийн турш байв.


Дараа нь ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт охин дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ.


Дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа, тав дахь хүү нь Абиталаас төрсөн Шефатиа,


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат нь израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар байна.


Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм.


Тэгэхэд Соломон хаан ээждээ хариулан —Та яагаад шунем эмэгтэй Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэр миний ах учраас түүний төлөө хаанчлалыг гуйж, түүгээр барахгүй тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн асуугаач гэж хэлэв.


Хебронд Давидад төрсөн хөвгүүдийг тоочвол, ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел,


тав дахь хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургаа дахь хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм.


Эцэг нь амьд байхдаа түүнийг “Чи яах гэж ингэв?” гэж хэзээ ч зэмлэдэггүй байсан ажээ. Абсаломын дараа тэр төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite