Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 29:18 - Ариун Библи 2013

18 Өө, ЭЗЭН, бидний эцэг өвгөд Абрахам, Исаак, Израилийн Бурхан, үүнийг Өөрийн ард түмний зүрхнийх нь хамаг бодол санаа болгоод үүрд иймээр нь хадгалж, тэдний зүрхийг Өөртөө хандуулаач!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Бидний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Израилийн Бурхан, ЭЗЭН, Өөрийн ард түмний зүрх сэтгэлийг үүрд иймээр нь хадгалан, тэдний сэтгэлийг Өөр уруугаа хандуулаач.

Gade chapit la Kopi




1Шастир 29:18
23 Referans Kwoze  

Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.


ЭЗЭН минь, замаа хүн өөрөө хардаггүйг би мэднэ. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ.


Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.


Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар дээр очих замыг маань заах болтугай.


Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг, Хуульд тань харин хайртай.


Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач.


ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.


Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.


Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв.


Аяа ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд Таны тушаалуудыг биелүүлдэг.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно.


Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.


Цааш нь Бурхан, Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.


Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.


Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.


ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв.


Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай!


Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite