Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 29:16 - Ариун Библи 2013

16 Өө, Бурхан ЭЗЭН минь, Таны ариун нэрд зориулан Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас бөгөөд бүгд Таных билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.

Gade chapit la Kopi




1Шастир 29:16
8 Referans Kwoze  

Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм.


Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.


Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан —ЭЗЭНий өргөөнд хандив авчирч эхэлснээс хойш бид идэж цадсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН ард түмнээ ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.


Бид бүх эцэг өвгөдийнхөө адил Таны өмнө ирмэл хүмүүс бөгөөд түр суугчид билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямар ч найдвар алга.


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite