13 Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя.
13 Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.
Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.
ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх.
Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.
Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал нь байх болтугай.
Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг.
Эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан, Хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн Танаас бидний гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн. Хааны асуудлыг Та Бидэнд мэдүүлсэн билээ гэв.
Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн.
Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.
Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.
ЭЗЭНий нэрийг би дуудан тунхаглана. Бидний Бурханд сүр хүчийг өгөгтүн!
Аяа Хаан болох Бурхан минь, Таныг би өргөмжилж, Нэрийг тань үүрд мөнхөд магтана.
Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.