Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 28:8 - Ариун Библи 2013

8 Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэхээр үлдээхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдэн дээр мөн бидний Бурханы сонорт Бурхан ЭЗЭНийхээ бүх тушаалыг сахин мөрдөгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Иймээс одоо, та нар ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдний өмнө, бидний Бурханы сонорт өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалыг сахин мөрдөхөө хэлэгтүн. Тэгвэл та нар энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэх болно.

Gade chapit la Kopi




1Шастир 28:8
28 Referans Kwoze  

Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


ЭЗЭНий номоос олоод уншигтун! Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, Нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Сүнс нь тэднийг цуглуулсан юм.


Сайн хүний өв ач гучдаа Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.


Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар тэдний амар амгаланг эсвэл сайн сайхныг хэзээ ч бүү эр!” Тэгснээр та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээх юм гэсэн билээ.


Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!


Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.


Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.


Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь


Ингэх аваас хуулийг тань үргэлж, Мөнхийн мөнхөд би сахина.


Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ.


харин энэ өдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй мөн энэ өдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.


Өнөөдөр та бүхэн, танай удирдагчид, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд,


Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.


Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.


Зарлигуудаа надад заагаач! Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.


Тэрээр өнөөдрийн адил Миний тушаал, Миний шүүлтийг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэж айлдсан юм.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь! Өөр бурхдын нэрийг хүлээн авч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.


Мосе Израилийн ахмадуудын хамт ард түмэнд тушаан —Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь.


Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite