Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 28:2 - Ариун Библи 2013

2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон, —Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

Gade chapit la Kopi




1Шастир 28:2
30 Referans Kwoze  

ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн! Тэр ариун.


Сион охиныг уур хилэнт үүлээрээ Эзэн яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг Тэнгэрээс газарт хаяж, Хилэнгийнхээ өдөр Тэрээр Хөлийнхөө гишгүүр болсон түүнийг эс дурсав.


“Эзэн айлдахдаа «Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


“Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна.


Таны нэрийг би Ах дүүстээ хэлэх болно. Чуулган дунд би Таныг магтах болно.


Харагтун, би өөрийн чармайлтаар ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр мөн мод болон чулуу бэлтгэн тавьсан билээ. Чи улам ихийг нэмэх болно.


Эдгээр нь авдрыг байрлуулсны дараа ЭЗЭНий өргөөнөө дууны үйлчлэлд Давидын томилсон хүмүүс бөгөөд


Түүнчлэн хааны зарц нар бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхаж “Бурхан, Соломоны нэрийг таны нэрээс үлэмж дээр болгож, түүний сэнтийг таны сэнтийнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээсээ мөргөж,


зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.


чи ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус, гаднын хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго.


Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт мэдэгдэхэд Израиль өөрийгөө хүчлэн орон дээрээ өндийж суув.


Эргэн тойрныхонтойгоо хийж байсан дайн тулаанаас болоод, ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл миний эцэг Давид, Бурхан ЭЗЭНийхээ нэрд өргөө барьж өгч чадаагүйг хаантан та мэдэх билээ.


Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барихгүй.


Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм.


Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.


Тэгээд Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захин тушаав.


Давид, Соломонд —Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв.


ЭЗЭНд тэрээр хэрхэн тангараглан Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлсан билээ дээ!


Тэр надад —Хүний хүү! Энэ бол Израилийн хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй.


Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов.


Swiv nou:

Piblisite


Piblisite