Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 26:20 - Ариун Библи 2013

20 Левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ариун өргөлийн эрдэнэсийг Ахиа хариуцаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв.

Gade chapit la Kopi




1Шастир 26:20
21 Referans Kwoze  

Иехиелийн хөвгүүд Зетам болон түүний дүү Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд өөр өөрсдийн хэр хэмжээгээрээ ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн маанэ, тахилчийн зуун хувцас өгөв.


Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн харгалзагч болой.


Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-хададад илгээн


Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авав. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.


Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.


Эд Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, хаалгачдын хэсгүүд болой.


Ладаны хөвгүүд буюу эцгүүдийн бүлийн тэргүүн нь болох гершон хүн Ладанд харьяалагдах гершончуудын хөвгүүд нь Иехиелийнхэн болой.


Харин тэд дүү нартаа уулзалтын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд үүрэгтэй нь холбогдуулан чи ийнхүү үйлдэгтүн гэж айлдав.


Левичүүд, тахилч нарт эрдэнэс болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.


Тэгээд би тэдэнд —Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ.


Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав.


Swiv nou:

Piblisite


Piblisite