Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 25:2 - Ариун Библи 2013

2 Асафын хөвгүүдээс Асафын хөвгүүд болох Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар бөгөөд хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлага дор байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв.

Gade chapit la Kopi




1Шастир 25:2
20 Referans Kwoze  

Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв.


Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар босоо ятга, ятгуудтай байв. Бас Асаф цан хөгжмийг дуугаргаж,


Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч “Чамд нөмрөг бий. Чи удирдагч маань бол. Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд


Аяа Бурхан, бүү дуугүй байгаач Аяа Бурхан, бүү нам жим болооч, Бүү амгалан байгаач.


Тэнгэрлэг чуулалд Бурхан байраа эзэлж, Тэрээр бурхдын дунд шүүж байна.


Бидний хүч болох Бурханд Баясгалантайгаар дуулагтун. Иаковын Бурханд Хөөрөн хашхирагтун.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ. Таны ариун сүмийг бузарлаж, Иерусалимыг тэд балгас болгов,


Хүмүүс минь ээ, хуулийг минь сонс. Амны минь үгэнд чих тавигтун.


Дуу хоолой минь Бурханд, Дуу хоолой минь Бурханд хашхирав. Тэр намайг дуулаасай.


Бурхан Иудад мэдэгдсэн байна. Түүний нэр Израильд аугаа.


Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна Учир нь Таны нэр ойрхон Таны гайхамшигт үйлс тунхаглагдаж байна.


Бурхан, яагаад Та үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Бэлчээрийнхээ хонин сүргийн эсрэг уугина вэ?


Үнэндээ Бурхан Израильд, Зүрх цэвэртэнд бас сайн.


Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа нар зургуулаа болой. ЭЗЭНд талархаж магтахаар ятга дарж эш үзүүлдэг эцэг Иедутунаараа тэд удирдуулдаг байв.


Иймээс левичүүд Иоелын хүү Хеман болон түүний ах дүүсийг, Берехиагийн хүү Асафыг мөн тэдний ах дүүс болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг


Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берехиагийн хүү, Берехиа нь Шимеагийн хүү,


Тэд их бага, багш сурагч гэлгүй бүгд үүргийнхээ төлөө шавга хаяв.


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite