Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 24:3 - Ариун Библи 2013

3 Давид тэднийг Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нарын хамт хариуцаж буй албын дагуу үйлчлэлд нь хуваажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ.

Gade chapit la Kopi




1Шастир 24:3
15 Referans Kwoze  

Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч,


Эд ч бас Давид хаан, Задок, Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө өөрсдийн ах дүүс, Аароны хөвгүүдийн нэгэн адил буюу эцгийн бүлийн тэргүүн ч бай, дүү нь ч бай бүгд адил шавга хаяжээ.


Левичүүдээс гаралтай Нетанелын хүү, гүүш Шемаиа тэднийг хаан, ноёд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг ээлжлэн авчээ.


Тахилч Задок болон түүний ах дүү, тахилчдыг Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь


Давид, тахилч Задок, Абиатар нар болон левичүүд Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг дуудан


Хаан, Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.


Шева гүүш, Задок, Абиатар нар тахилч,


Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех цочирдон дагжсаар Давидыг угтан очиж, түүнд —Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? гэж асуув.


Елеазарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүн эр байсан тул тэднийг тийнхүү хуваарилав. Елеазарын удмынхны эцгийн гэрт арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгийн гэрт найман тэргүүн байв.


Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Шавша нь гүүш болж,


Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite