Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 24:2 - Ариун Библи 2013

2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө өөд болсон ба тэд хөвгүүдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар тахилчид болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв.

Gade chapit la Kopi




1Шастир 24:2
11 Referans Kwoze  

ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв.


Харин Надаб Абиху хоёр ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө үхсэн юм.


Харин Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Ингээд Елеазар, Итамар нар эцэг Аароныхаа өмнө тахилчийн албанд үйлчилжээ.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин —ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм.


Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ.


Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,


Дараа нь Тэр, Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.


Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.


Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite