Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 24:19 - Ариун Библи 2013

19 Өвөг эцэг Ааронд нь Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасан ёсоор, Ааронаар дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу ЭЗЭНий өргөө дотор ороход тэдний үйлчлэлийн албан тушаал ийм байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Эдгээр нь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв.

Gade chapit la Kopi




1Шастир 24:19
10 Referans Kwoze  

Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв.


Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?


Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг.


Ингээд левичүүд ба бүх иуда хүн тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг эрсээ дагуулан ирэв.


Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр үүрэгтэй тахилч нар болон левичүүд буюу та бүгдийн гуравны нэг нь хаалгач болог.


Аароны хөвгүүдийн хэсгүүд Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв.


Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.


хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиад буув.


Левийн бусад хөвгүүд нь Амрамын хөвгүүдээс Шубаел, Шубаелын хөвгүүдээс Иедеиа байв.


Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite