12 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел дөрөв байв.
12 Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв.
Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохатын амьдралын жилүүд зуун гучин гурван жил байв.
Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар билээ.
Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болжээ.
Кохатаас амрамчуудын ураг, изхарчуудын ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Энэ нь кохатчуудын ураг болой.
Ууган нь Иахат, удаах нь Зиза, харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг гэр, үйлчлэлийн нэг хэсэг болж байв.
Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр үүрд ерөөхөөр ариунаас ариун зүйлсийг ариусгахаар Аарон хөвгүүдийнхээ хамтаар үүрд мөнх тусгаарлагдсан байлаа.
Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам билээ. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар билээ.