Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 21:27 - Ариун Библи 2013

27 ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 ЭЗЭН тэнгэр элчид тушаасанд тэр нь илдээ хуйнд нь буцаан хийлээ.

Gade chapit la Kopi




1Шастир 21:27
12 Referans Kwoze  

Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Тэгтэл Есүс, Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв.


Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө.


Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн, үүссэн газарт чинь Би чамайг шүүнэ.


Аяа, ЭЗЭНий илд ээ, Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


Үгийнх нь дуу хоолойг даган Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун.


Орнан хойш эргэж, тэнгэрэлчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Тэгэхэд Орнан буудай цайруулж байв.


Гурван жил өлсгөлөн болох эсвэл өстний чинь илд чиний дээр байх зуур гурван сарын турш дайснаасаа зугтаан явах эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган ЭЗЭНий тэнгэрэлч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэхийн аль нэгийг” гэв. Тиймээс одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв.


Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.


Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.


Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад тэнд тахил өргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite