Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 20:1 - Ариун Библи 2013

1 Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав.

Gade chapit la Kopi




1Шастир 20:1
15 Referans Kwoze  

Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.)


Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”


Аммоны хөвгүүдийн Рабба уруу эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.


Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ажлынхаа зэвсгийг хийдэг дархныг Би бүтээсэн. Хөнөөх сүйтгэгчийг ч Би бүтээсэн.


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Елиша өөд болсонд тэд түүнийг нутаглуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдсаар байв.


Дараа жилийнх нь эхэнд Бен-хадад арамчуудыг шалгаж, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.


Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Давидыг Маханаимд ирэхэд Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби, Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар


Хададезерын зарц нар Израильд цохигдсоноо хараад, Давидтай энхийг тогтоон түүнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслах хүсэл зориггүй болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite