Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 19:9 - Ариун Библи 2013

9 Аммоны хөвгүүд гарч ирэн хотын үүдэн дээр тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд ирсэн хаад ч задгай талд тусдаа байцгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын орох хаалган дээр дайтахад бэлтгэн жагсаж, ирсэн хаад ч өөрсдийн цэргээ хээр талд байрлуулав.

Gade chapit la Kopi




1Шастир 19:9
12 Referans Kwoze  

Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр Тэд уулсын оройгоор үсэрнэ. Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт, Тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.


Тэд нум, жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд Ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт Тэд жагсан, морьдоо унадаг.


Шүүх газар сууж буй хүнд Шударга сүнс болж, Тулаанд дааман хаалга тийш ухрагчдад Хүч чадал нь болно.


Аса түүний өөдөөс хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв.


Абиа дөрвөн зуун мянган шилдэг эр, эрэлхэг дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилдэг, эрэлхэг хүчтэнүүдтэй тулааныг эхлүүлэв.


Үүнийг бас хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган оронд нь жанжингуудыг тавь.


Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаан морьд мөн тэрэгт цэргүүдтэйгээ цуглажээ. Самари хотыг тэрээр бүслэн байлдав.


Хаан тэдэнд —Аль нь та нарын нүднээ хамгийн дээр байна, түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан гулдан хаалганы дэргэд зогсож, бүх ард олон зуут, мянгатаараа гарч явцгаав.


Аммоны хөвгүүд гарч ирэн гулдан хаалганы үүдэнд тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд Зоба болон Рехобын арамчууд мөн Тоб болон Маакагийн хүмүүс задгай талд тусдаа байцгаав.


Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд хуарагнаж, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв.


Давид үүнийг сонсоод Иоабыг, хамаг цэргүүд болох хүчит эрстэйгээ илгээв.


Тулалдааны тэргүүн эгнээ түүний урд ба ард талд нь өрнөж байгааг Иоаб хараад, Израилийн шилдэг зарим эрчүүдийг сонгон авч, арамчуудын эсрэг жагсаан байрлуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite