Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 19:6 - Ариун Библи 2013

6 Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Арам-маака болон Зобагаас хөлслөн авахаар мянган талант мөнгийг илгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх хэрэг үйлдсэнээ мэдээд, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Араммаака болон Зобагаас хөлслөн авахаар мянган мөнгөн талантыг илгээв.

Gade chapit la Kopi




1Шастир 19:6
21 Referans Kwoze  

Зобагийн хаан Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тоу сонсоод,


Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид арамчуудаас хорин хоёр мянгыг цохив.


Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Иаков, Симеон Леви хоёрт —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв.


Тиймд үүнийг эсэргүүцэгч нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.


Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.


Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.


Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ.


Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав.


Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөж, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Израилийн хаан Ахаб, Иудагийн хаан Иехошафатад —Чи надтай хамт Рамот-гилеадыг довтлохоор явах уу? гэхэд Иехошафат түүнд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс бид тулаанд чамтай хамт байна гэв.


Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив.


Үүнээс болоод Ахиш, Давидад итгэн —Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний зарц болно гэж бодож байв.


Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож байв.


Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.


Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Давидад эрчүүдийнх нь тухай айлтгасанд тэрээр элч нарыг тэдэн уруу явууллаа. Учир нь эрчүүд үлэмж ихээр доромжлогдсон аж. Хаан —Сахлаа ургатал Иериход байж байгаад, дараа нь буцаж ирцгээ гэж хэлүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite