Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 19:13 - Ариун Библи 2013

13 Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв.

Gade chapit la Kopi




1Шастир 19:13
18 Referans Kwoze  

ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!


Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.


Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв.


Иошуа тэдэнд —Бүү ай, бүү шантар. Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ.


Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.


Филистчүүд ээ, зоригтой, эрэлхэг байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.


Босогтун! Учир нь энэ таны үүрэг агаад бид тантай хамт байна. Тууштай байгтун, үйлдэгтүн! гэв.


Давид, Саулд —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан —Бид нүглийг үйлдэв. Мэлмийд тань юу тааламжтай гэснээ бидэнд үйлдэгтүн. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.


Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.


Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.


Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, би энд байна. Мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв.


Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.


Иоаб —Хэрэв арамчууд надаас илүү хүчтэй байвал чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байвал би чамд тусална.


Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд арамчуудын өөдөөс тулалдахаар ойртсонд тэд түүний өмнөөс зугтав.


Swiv nou:

Piblisite


Piblisite