Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 18:13 - Ариун Библи 2013

13 Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

Gade chapit la Kopi




1Шастир 18:13
19 Referans Kwoze  

Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар болов. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав.


Исаак, Есавд хариулан —Харагтун, би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг чинь түүнд зарцаар өгч бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь, би чамайг одоо яах билээ гэв.


Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан.


Тэрээр хаадад авралыг өгч, Өөрийн зарц Давидыг буруугийн илднээс авардаг.


ЭЗЭН чамайг муу бүхнээс хаацайлж, Тэрээр амийг чинь хамгаална.


Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа.


Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй.


Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж —Еврейчүүд сонсогтун! гэж зарлав.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Едом нь эзлэгдэж, Сеир ч дайснууддаа эзлэгдэнэ. Харин Израиль цэргийн хүчээ авна.


Чи илдээрээ амьдарч, дүүдээ зарагдах боловч Эсэргүүцэн босох цагтаа чи Буулгыг нь эвдэж хүзүүнээсээ авч хаяна гэжээ.


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ.


Урьд нь Давид Едомыг цохих үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг нутаглуулахаар очихдоо, Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд


Түүнчлэн Зеруиагийн хүү Абишаи арван найман мянган едомыг Давст хөндийд хядав.


Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, тэрээр ард түмнээ зөв шударгаар засаглав.


ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite