Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:5 - Ариун Библи 2013

5 Учир нь Би Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Учир нь Би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхнаас майханд, нэг орших газраас нөгөө уруу аялж байв.

Gade chapit la Kopi




1Шастир 17:5
12 Referans Kwoze  

Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.


“Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв.


Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ!


Гэвч тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй байхад Түүнд зориулан хэн өргөө барьж чадах юм бэ? Түүний өмнө утлага уугиулахаас биш, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?


Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!


Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.


Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


“Би ард түмнээ Египет газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй мөн Миний ард түмэн Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй байв.


Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite