Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:27 - Ариун Библи 2013

27 Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.

Gade chapit la Kopi




1Шастир 17:27
12 Referans Kwoze  

Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,


Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.


Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг.


Исаак ихэд цочирдон —Тэгвэл ан агнаад надад авчирч өгсөн тэр хүн хэн байсан бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөнө гэв.


ЭЗЭН, Та Бурхан бөгөөд Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ.


Дараа нь Давид филистчүүдийг цохиж, номхтгов. Тэрээр филистчүүдийн гараас Гат болон үүний гацаануудыг авав.


Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.


Учир нь Та түүнийг Мөнхөд ерөөлтэй болгодог. Та түүнийг Өөрийнхөө оршихуйд Баяр баясгалантай болгодог.


Харагтун, ерөөхийг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад Би түүнийг нь эргүүлж чадахгүй.


ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх үед чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ, харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна, харин чи тэдэнд захирагдахгүй.


Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үрсийн толгой дээр эргэн бууж мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр, түүний сэнтий дээр ЭЗЭНээс амар тайван мөнхөд байх болно гэв.


Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын сэнтий ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат тогтох болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite